Боломжийн үнэтэй Тансаг гэрүүд

VANDER Yurts

VANDER Yurts

Монгол дахь хамгийн сайн чанарын гэр үйлдвэрлэл

Манай хамт олон

Бид бүхэн гэр үйлдвэрлэлээр арвин туршлага хуримтлуулсан, эрч хүчтэй хамт олон билээ. Бидний үйлдвэрлэдэг гэрүүд худалдагч, худалдан авагч талуудын хамгийн ашигтэй нөхцөл байдлаар үйлдвэрлэгддэг бөгөөд хамгийн сайн чанарын гэрийг бид бүхэн өөрсдийн  урам зоригтой ажиллагаан дээр тулгуурладаг гэж үздэг.

vanderyurts_team

Office and production

Bernard @ vander Yurts

Bernard

Ерөнхий менежер

1998 онд анх Монголд ирээд Монголын анхны Чез Бернард кофе шопыг нээсэнээс хойш олон салбарт хөрөнгө оруулагч нартай амжилттай хамтарч ажилласаар 2008 оноос хойш Монголд ажлын байр нэмэгдүүлэн, үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд монгол гэрийг өөрийн инженерийн мэдлэгт тулгуурлан улам сайжруулан гадаад худалдааг хариуцдаг.

Altansukh

Үйлдвэрийн менежер

Алтансүх нь мод урлалын чиглэлээр мэргэжил эзэмшиж энэхүү гайхалтай материалаар хийж болох зүйлсийг судлан сийлбэртэй гэр үйлдвэрлэж эхэлсэн. Манай гэрийн үйлдвэрлэлийг хариуцаж ажиллаж байна.

altensukh
Otgon

Otgon

Маркетингийн менежер

Отгон нь Завхан аймагт төрж Хөвгөл аймагт өссөн. Европын оронд олон жил амьдарч өөрийн мэдлэг чадварыг ахиулсан. Англи, франц, герман болон орос хэлнээс гадна өөрийн орны түүх соёлын талаар өргөн мэдлэгтэй. Манай компаний гадаад худалдааг хариуцан ажиллаж байна.

badraa

Badraa

Веб хөгжүүлэгч

Бадраа Ховд аймагт төрсөн. Сүүлийн 10 орчим жил веб загвар гаргах, үйлчлүүлэгчидтэй харилцах, үнийн дүнд нь тохирох хамгийн боломжит веб хуудас бүтээх зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Үүний дараагаар маркетингийн үйл ажиллгааг нь сайжруулж гоёмсог загвараас гадна хэрэглэгчдийг тодорхойлох тал дээр нь илүү анхаарч ажилладаг.

Өөрийн чөлөөт цагаараа сэлүүрт завьны аяллын хөтчөөр ажиллах дуртай. Монгол орны ихэнх гол мөрнийг андахгүй.

Canoeing in Mongolia

Odnoo

Санхүү

Одноо Улаанбаатар хотод төрсөн. 2010 онд их сургуулиа төгсөний дараагаар ажлын гараагаа санхүүгийн чиглэлээр эхлүүлсэн. Аялал жуулчлал, гадаад худалдаа, үл хөдлөх хөрөнгийн салбарт ажиллаж байсан туршлагатай.

Odnoo
bujin

Bulgan

Худалдааны менежер

Булган нь бараа материал, түүхий эд худалдан авах талаар мэргэшсэн. Хамгийн чанартай түүхий эдийг худалдан авч гэр үйлдвэрлэлд оруулснаар гадаадын зах зээлд ямар эрэлт шаардлага байгааг мэддэг. Хилийн чанадад амьдарч байсан туршлага нь тухайн зах зээлийг танин мэдэхэд нь тус болдог.